Камержуулалт
Дотор, гадна IP камер, бичлэг хадгалалт, алсын хяналтыг нэгтгэсэн хамгаалалтын шийдэл.
ДэлгэрэнгүйБарилга хоорондын болон дотоод шилэн кабелийн угсралт, холболт, хэмжилтийн цогц шийдэл.
Үнийн санал авахТаны объектын байршил, холболтын зай, ашиглалтын хэрэгцээнд тулгуурлан шилэн кабелийн трасс, холболтын цэгүүдийг төлөвлөнө. Шинээр байгуулах болон одоо байгаа шугамыг өргөтгөх ажлыг нэг төлөвлөгөөнд нэгтгэнэ.
Объект хоорондын зай, кабелийн зам, холболтын цэг болон өргөтгөлийн хэрэгцээг тодорхойлох.
Тохирсон кабель, хамгаалалтын хоолой, тавиур болон бэхэлгээний шийдлээр угсралт хийх.
Шилэн утасны холболт, муфт, ODF болон төгсгөлийн холболтуудыг зохион байгуулах.
Холболтын чанарыг шалгаж, тохиролцсон хэмжилтийн тайлан, шошгололт, схемийг хүлээлгэн өгөх.
Дархан-Уул аймагт байрлах манай багт объектын байршил, ажлын хүрээгээ ирүүлж, гүйцэтгэх нөхцөлөө тохиролцоорой.
Кабелийн урт, шилэн утасны тоо, газар доогуур эсвэл агаараар татах нөхцөл, гагнуурын цэг, муфт, ODF болон хэмжилтийн хүрээнээс хамаарна. Трассын зураг, холбох цэгийн байршлыг өгвөл ажлын хэмжээг тодруулна.
Холболтын үр дүнг хэмжиж шалгах, шугамын схем болон шошгололтыг цэгцлэх ажлыг хамруулж болно. Хэмжилтийн арга, тайлангийн бүрэлдэхүүнийг ажлын саналд тохиролцоно.
“Мянган өндөр цахир” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн.
Төсөлтэй танилцах ↗2024 · Инженерийн туршлагаНүүрс баяжуулах үйлдвэрийн гадна холбоо8 км · 62 худагБ.Бат-Эрдэнэ “BBH trade” LLC-ийн ахлах инженерээр ажилласан.
Төсөлтэй танилцах ↗2021–2022 · Инженерүүдийн туршлагаТТ–ГС төмөр замын шилэн кабель510 кмБ.Бат-Эрдэнэ, П.Золжаргал хяналт тавьж, улсын комисст хүлээлгэн өгөхөд оролцсон.
Төсөлтэй танилцах ↗