ХОЛБОНО. ХАМГААЛНА. ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛЧИЛГЭЭ / 05

Цамхаг, радио холбооны угсралт

Холбооны цамхаг, антенн, радио релей болон үүрэн холбооны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт.

Үнийн санал авах
БИБИКОМ · 05

Хамрах хүрээг хамтдаа тэлнэ.

Үүрэн холбоо, төмөр зам, уурхайн орчинд цамхаг дээрх тоног төхөөрөмжийн угсралт, радио холбоо болон дамжуулах сүлжээний ажлыг гүйцэтгэнэ. Багийн туршлагад 4G, 5G төхөөрөмж суурилуулалт, тоон радио релейн ажлууд багтана.

  • 01

    Талбай, ажлын хүрээг тодорхойлох

    Төхөөрөмжийн байршил, холболт, тэжээл болон угсралтын нөхцөлийг захиалагчтай тохиролцох.

  • 02

    Цамхаг, тоног төхөөрөмжийн угсралт

    Зураг төсөл, техникийн шаардлагын дагуу цамхаг дээр антенн, холбооны тоног төхөөрөмж суурилуулах.

  • 03

    Радио ба дамжуулах сүлжээ

    Радио релей, үүрэн холбооны төхөөрөмж болон холболтын ажлыг төслийн шаардлагын дагуу гүйцэтгэх.

  • 04

    Тохиргоо, шалгалт, хүлээлгэн өгөх

    Тохиролцсон ажиллагааны шалгалт хийж, гүйцэтгэлийн баримтжуулалтыг хүлээлгэн өгөх.

ХХЗХ-ны 12100882 дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмжийн угсралт хамаарна. Зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй.
ТӨСЛӨӨ ТӨЛӨВЛӨХӨД

Цамхаг, радио холбоо: асуулт, хариулт

Дархан-Уул аймагт байрлах манай багт объектын байршил, ажлын хүрээгээ ирүүлж, гүйцэтгэх нөхцөлөө тохиролцоорой.

Цамхгийн ажилд ямар мэдээлэл өгөх вэ?

Талбайн байршил, цамхгийн өндөр ба хийц, суурилуулах антенн, төхөөрөмжийн жагсаалт, тэжээл, дамжуулах холболт, зураг төсөл, ажлын хүрээг ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөлд ямар ажил хамаарах вэ?

ХХЗХ-ны 12100882 дугаар зөвшөөрөлд цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмжийн угсралт болон гадна холбооны кабель шугамын угсралт багтдаг. Гэрчилгээнд 2026.03.12–2031.03.12 гэж заасан бөгөөд гэрээний хамт хүчинтэй.

Цамхаг, радио холбоо — ажлын үнийн санал авах ↗
ЗалгахҮнийн санал авах